Их-20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой ярилцаж байгаа агшиг хэвлэлийнхний дуранд өртөж, олны анхаарлыг татаад байгаа. Тодруулбал Ши Жиньпин мандарин хэлээр Жастин Трюдод хандан “Харилцан хүндэтгэлтэй байя гэвэл эхлээд өөрсдөө тийм нөхцөл байдлаа бүрдүүл” гэсэн утгатай үг хэлсэн. Энэ агшныг хэвлэлүүд “Ши эрдсэн нь” эсвэл “Жастин Трюдо Шитэй харьцахад залуудаж байна” зэргээр олон талаас тайлбарлаж байсан.
Харин БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас шуугиад удаагүй байгаа энэ асуудлын талаар “Ши Жиньпин дарга Жастин Трюдог шүүмжлээгүй” гэж мэдэгджээ. БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг “Та бүхний үзсэн бичлэгт хоёр удирдагч Их-20-ийн уулзалтын үеэр богино хугацаанд ярилцаж байгааг харуулсан. Энэ чинь маш энгийн зүйл шүү дээ. Үүнийг харин Ши Жинпьин дарга хэн нэгнийг шүүмжиллээ гэж харах нь утгагүй хэрэг” гэжээ.
SOURCE: AL JAZEERA