Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардын дууны донж маягийг харуулж яваа дуучин Б.Батцэцэглэн үндэсний хувцасаараа байнга гоёж, сурталчилдаг. Тэрбээр “Ардын урлагаа тээж яваа хүн хувцасны соёлоо түгээн дэлгэрүүлэх ёстой. Энэ бол миний үүрэг гэж боддог. Би бүсээ өөрөө урлаж зүүдэг” хэмээн ярьж байна. Ингээд монгол дээлийн цэх сайхан өмсөж эдлэхийн тухайд өгсөн түүний зөвлөгөөг хүргэж байна.
- Ямар ч дээлэнд бүс хамгийн чухал. Томдсон ч , багадсан ч, эсгүүр нь өөр өөр байлаа ч бүсээ зөв бүслэх хэрэгтэй. Ингэснээр хүний биеийн пропорцыг сайн харуулж өгдөг. Хүний биеийн галбир, гоё зүйл нь харагдаж чадах эсэх нь бүснээс, дээлээ хэрхэн бүсэлснээс харагддаг. Ойролцоогоор 8-10 см-ийн өргөнтэй бүс бүслэх нь маш чухал. Хүмүүс 1-2 см-ийн нарийхан бүс бүслээд байдаг. Тийм бүс материал дундаа шигдээд орчихдог. Ингээд хүний тайлыг харуулж чаддаггүй.
- Хүн ямар ч дээлийг үндсэн загвараар нь өмсөх их чухал. Ингэж байж үр хүүхдэдээ өв болж үлдэнэ гэж боддог. Загвар, трэнд хөөгөөд дээл хийлгэчихээр хэдэн жил болоод л өмсөх боломжгүй болчихдог.
- Гуравдугаарт, торгоны сонголт дээл хийхэд хамгийн чухал. Ер нь оёдолчдоороо л торгоо сонгуулж авч байгаарай. Өнгө гоё байж болно. Гэхдээ торго чанарын хувьд маш олон төрөл байдаг. Үүнийг хүмүүс мэддэггүй. Үүнээс болж алддаг.
- Өнгөний хоршил ч бас чухал. Дээл юм чинь эмжээр нь гүн байхад болно гээд л хүмүүс бодоод байдаг. Зарим нь тод өнгийнх л бол гоё гэж байх жишээтэй. Гэтэл хаана, хэзээ өмсөх гэж хийлгэж байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хүмүүс наадмын дээлийг хараар хийлгээд байдаг. Ийм нимгэн дээлийг хараар хийлгэх хэрэггүй. Эмжээрийнхээ сонголтыг маш мэдрэмжтэй, зөвөөр хийхгүй бол торго гоё байлаа ч гоё харагддаггүй.
- Хамгийн чухал зүйл нь дээлийн эсгүүр. Жишээ нь, миний дээлийн энэ хэсэг тайлтай, гоё харагдаж байна. Яагаад гэвэл эсгэлтийг нь нум хэлбэрээр хийсэн. Ингэхээр бүслэхээд биеийн галбир тодорч ирдэг. Өөрөөр хэлбэл, уламжлалт эсгүүрээс арай өөр. Ингэж биеийн онцлогоо харуулсан эсгүүрийг сонгож байгаарай. Ингэвэл та сайхан харагдана гэж зөвлөе.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.