
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Польшид болсон дэлбэрэлт нь Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн үр дагавар байж магадгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Энэ хэргийн талаарх мөрдлөгийн ажиллагаа үргэлжилсээр байгаа, гэхдээ санаатай үйлдсэн хэрэг гэдгийг батлах ямар нэг зүйл одоогоор байхгүй байна” гэжээ.
Тодруулбал, “Бидний урьдчилсан дүн шинжилгээгээр энэ хэрэг Украины нутаг дэвсгэрийг Оросын далавчит пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин харваснаас болсон байх магадлалтай гэж үзэж байна.
Гэхдээ би тодорхой хэлье, энэ нь Украины буруу биш. ОХУ Украины эсрэг хууль бус дайнаа үргэлжлүүлж байгаа цагт эцсийн хариуцлагыг тэд хүлээх учиртай" гэсэн байна.
Мягмар гарагт Польшийн зүүн хэсэгт, Украйны хилийн ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амь үрэгдсэн юм.
SOURCE: AL JAZEERA