Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МЭК судалгааны төвөөс Улаанбаатар хотод оршин суудаг, сонгуулийн насны 1002 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авлаа.
Судалгаанд хамрагдсан иргэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ерөнхий сайдын үйл ажиллагааг дүгнэхдээ “Нүүрсний “мафи”-тай эхлүүлсэн тэмцэл”-д 26 хувь, улс төрийн хариуцлага тооцсон явдалд 25 хувь, МХЕГ-ыг татан буулгасан шийдвэрт 21 хувь, Бензин, түлшний үнийг тогтвортой барьсанд 21 хувь, Шинэ сэргэлтийн бодлого 16 хувь гэсэн нэмэх үнэлгээ өгчээ.
Харин сөрөг үзүүлэлтэд “Үнийн өсөлт” 28 хувь, “Худлаа попордог” 18 хувь, “Шийдвэрүүд нь хөрсөндөө буугаагүй” 17 хувь, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал есөн хувь гэж дүгнэсэн байна.