Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ХЗДХЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ хуулийн төслөө танилцуулахаар бэлтгэж байгаа. Монголын онцлогийг бий болгоход төр хэрхэн анхаарах вэ гэдэгт энэ хуулийн төсөл чиглэнэ.
Ер нь хоёр хүндрэл байгаа. Нэгдүгээрт, нислэгийн давтамж. Нөгөө нь визийн хөнгөлөлт.
Энэ хуулийг дагуулан Ан агнуурын тухай хуулийг хөндөж, салбар яамнаас гаргасан тухайн жилд ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна. Агнуурын зах зээлийг илүү их нээлттэй болгоно.
Мөн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй компаниуд үндэсний үйлдвэрлэгчид байна гэдэг шаардлага тавьж байгаа. Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно” гэлээ.