Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
- Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлыг хэлэлцэв.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын эсрэг хуулийг сунгахгүй байх санал гаргалаа” гэв.
Коронавирусийн халдвар, цах тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цар тахлын эсрэг хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард батласан. Улмаар 2020 оны XII сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад байгаа юм.