Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Жюү жицүгийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна. Тэмцээний мастерс3 ангиллын хөх бүсний эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Бундхорол түрүүлж, дэлхийн аварга боллоо. “Гаруда” клубийн тамирчин тэрбээр Эстебан Орелланаг яллаа.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр ДАШТ-ээс алтан медаль хүртсэнийхээ дараа “Дэлхийн аварга болсондоо баяртай байна. Өнөөдөр маш хэцүү барилдаанууд хийлээ. Бэлтгэлийг маань удирдаж хийлгэдэг “Гаруда”-гийнхаа багш нартаа баярлалаа” гэлээ.