Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ Мексик улсын Гуадалахара хотноо арваннэгдүгээр сарын 13-22-ны хооронд болж байна. Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд А.Азбаяр хүрэл медалийн төлөө Ираны тамирчинд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо.
А.Азбаяр тус тэмцээнд Италийн тамирчин, дэлхийн аварга, тус жингийн чансааг тэргүүлэгч Симона Алессог ялсан нь гол дуулиан байв. Тэр насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байр эзэлсэн Монголын гурав дахь тамирчин болж буй бөгөөд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.