Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид өнгөрсөн сараас эхлэн дэлхийн алдартай, сонгодог уран зургууд руу халдах байдлаар эсэргүүцлээ илэрхийлж буй.
Харин энэ удаа Австрид алдарт зураач Густав Климдийн уран зураг руу хар, тосон шингэн зүйл цацсан байна. “Austrian Last Generation”-ы гишүүд засгийн газрынхаа эсрэг чулуужсан түлшний хэрэглээг бууруулахыг шаардаж ийн эсэргүүцсэн гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.
Уран зураг зүгээр бөгөөд үүнийг үйлдсэн активистүүдийг музейн хамгаалагч зогсоожээ. Цахим сүлжээнд тархсан бичлэгэн дээр тэдний нэг нь “Бид энэ бүхний талаар бүхэл бүтэн 50 жил мэддэг байсан ч юу хийгээгүй. Одоо дэлхий мөхөж байна” гэж буй нь сонстсон байна.
Музейн захирал, Австрийн соёлын сайд тэргүүтэй хүмүүс тэдний эсэргүүцлийн шалгааныг ойлгож байгаа ч тэмцлийн хэлбэр нь буруу гэдгийг илэрхийллээ.
SOURCE: THE GUARDIAN