Хятадын Гуанжоу хотын олон оршин суугчид коронавирусийн хатуу хязгаарлалтад тэсвэр алдаж, албадан хөл хорионоос зугтаж, цагдаа нартай мөргөлджээ.
Зарим нь цагдаагийн машиныг хөмрүүлж, Ковид-19-ийн хяналтын саадыг нурааж байгааг харуулсан бичлэг цахим сүлжээнд тархсан байна. Нэн ялангуяа, гэрээс гарахыг хориглосон байгаа Хайжу дүүрэгт нөхцөл байдал хурцадмал байна.
Энэ бүс нутаг нь орлого өндөр хэсэгт ордоггүй бөгөөд ажлаа хийхгүй бол цалингүй, түүнчлэн хоол хүнсний үнэ тэнгэрт хадаж, амьдрал маш хүнд байгааг илэрхийлжээ. Одоогоор үймээн самуунтай тэмцэх багийг тус бүсэд байрлуулжээ.
Гуанжоу-д ковид-19 цар тахал эхэлснээс хойшхи дэгдэлтийн оргил үе таараад байгаа юм. Эдийн засгийн таагүй үзүүлэлтүүдээс гадна, Хятадын Тэг Ковид бодлого асар их ачааллыг дагуулж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.
SOURCE: BBC