Бид хуримтлал үүсгэмээр байна гэж ярьцгаадаг ч "Мөнгө алга. Хаанаа ч хүрэхээ байдаггүй. Гагцхүү маш бага хэмжээгээр ч болов хуримтлал үүсгэх чухал гэж МУИС-ийн багш, эдийн засагч Б.Оюун зөвлөж байна. Ингээд түүний ярианы гол агуулгыг хүргэе.
1. Санхүүгийн боловсролгүй хүн их зардал гаргаж бага ашиг олдог. Мөнгө байхгүй гээд юу ч хийж эхэлдэггүй нь гол алдаа.
2. Хүмүүс мөнгө орж ирэхэд хэрэглээд, үлдсэнийг нь хадгална гэдэг. Энэ бол буруу. Харин тодорхой хэсгийг нь хадгалаад, үлдсэнийг нь зарцуулж сурах хэрэгтэй. Энэ бол хадгаламжийн томъёо.
4. Тогтмол орлого бүрийнхээ 5-20 хувийг хадгалж сурах хэрэгтэй. Харин нэмэгдэл орлогыг нь 50-60 хувийг нь хадгаламж руугаа нэмэрлэх хэрэгтэй.
5. Хадгаламжийн алтан дүрэм нь аль болох эрт, аль болох эрт, мөн орлого орж ирсэн өдрөө шууд хадгалах байдаг.
6. Хэмнэж хадгалах чухал. Ингэхдээ соёлын хэрэглээгээ хязгаарлаж огт болохгүй. Харин тамхинаас гарах зэргээр хэрэггүй зүйлсээ танах чухал.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.