“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2021 оны аравдугаар сард "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар томилогдож байв.
Засгийн газрыг “Оюунтолгой”- ТУЗ-д гурван гишүүн бий. Одоо Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар Засгийн газрыг “Оюутолгой”-д төлөөлж байна. Тус компанийн ТУЗ-ийн бусад гишүүнийг тодотговол, Галсангийн Батсүх, Элиас Скафидас, Люк Колтон, Стив Тибоу, Дэйрдрэ Лингенфэлдер нар юм.
Н.ЦЭРЭНБАТ ГЭЖ ХЭН БЭ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2001 онд Мобиком корпораци
2003-2004 онд “Таван богд” групп
2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2022 оноос “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.