АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын 2023 оны төсөв шаардлага хангахгүй байна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ төсөвт хориг тавих шаардлага хүргүүлж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд суурилсан төсөв болж чадахгүй байна.
Өнгөрсөн хугацаанд бид эрх баригчилдтай аль болох ойлголцох, хамтарч ажиллах, иргэдийн байр суурийг тусгахыг эрхэмлэж ирсэн. Гэтэл МАН бүх эрх мэдлийг гартаа авлаа. Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй мэт авирлаж байна. АН таван зүйл бүхий шаардлага УИХ-ыд тавьсан. Хариу нь одоо болтол ирээгүй байгаа.
2023 оны нэгдсэн төсвийг буцаан татаж, дахин боловсруулах шаардлагатай” гэлээ.