Twitter, Meta зэрэг томоохон платформууд томоохон хэмжээнд ажилчдын цомхотгол хийж буй. Тэдний араас энэ удаа Amazon орж байна. Тодруулбал, Amazon.com Inc нь 10 мянга гаруй ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байгаа нь цахим худалдааны аварга компаний өсөлт удааширч, эдийн засгийн хямралд орж болзошгүй тул урьд өмнө байгаагүй хамгийн том ажилтны цомхотголтой нүүр тулах гэж байгаа нь энэ юм.
Энэ долоо хоногоос эхлэн цомхотгох ажил эхэлж магадгүй байгаа бөгөөд энэ нь Echo ухаалаг чанга яригч, Alexa дижитал туслахыг хариуцдаг Amazon-ы ажилчид, мөн Amazon-ийн жижиглэн худалдааны хэлтэс, хүний нөөцийн албаныхныг онилж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна.
Ийнхүү Amazon засгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд ажилчдынхаа тоог цөөлж буй АНУ-ын удаах компани болж байгаа юм.
SOURCE: SCMP