Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч Г.Сувд сумынхаа төвд эмээгийндээ сууж, хичээлдээ шамдаж байна. Харин тэдний гэр сумын төвөөс 20 гаруй километрийн зайд бий. Г.Сувд амралт бүрээр гэртээ ирээд байж чадахгүй ч, баасан гарагтай уралдаж, гэртээ хариад ирэхийг бодно. Тэр энэ удаа хагас бүтэн сайны амралтаа тааруулж, аав ээждээ туслахаар ирээд байгаа нь энэ.
Г.Сувд жаахан биедээ ахдав уу гэмээр ажил нугалж, жирийнэ. Гэртээ ирсэн үедээ өглөөний долоон цагт босож, ээждээ үхэр ивэлгэж өгснөөр өглөөний ажлаа эхэлнэ. Зэл гэр хороонд сүү зөөнө, тугалаа нэг нэгээр нь гаргана. Үнээгээ дөхүүлж ирнэ гээд ажил ундарна. “Даарч байна уу” гэж асуухад, үгүй ээ. Би сурчихсан. Зун бол бүр ч эрт босдог. Ээжтэй хамт үхрээ саахаар гоё байдаг гэж цовоо цолгиун хариулсан юм. “Миний охин чинь ажилсаг шүү дээ” гэж ээж нь хажуунаас урамшуулна. Орж ирээд цайгаа уух зуур “Хичээл ном нь сайн уу” гэж ах нь асуухад “Сайн ах аа. Онц сурч байгаа” гэж өөртөө итгэлтэй нь аргагүй хариулна.
Сувд охин бүжиг бүжиглэх дуртай аж. “Сургуульдаа юу сурав” гэж асуух тоолонд “Урлагийн үзлэгтээ бэлтгэж байгаа тухай, ардын бүжиг, бий биелгээ шинээр сурсан талаараа сонирхуулж байлаа. Ажилсаг, авьяаслаг охин Сувд ийнхүү аав ээждээ тусалж, хичээлдээ ч шамдаж байна.
Видеог дээрээс үзнэ үү.