Нэг суудлын зөрүүгээр АНУ-ын Конгрессын дээд буюу сенатын танхимд ардчилсан нам ялалт байгуулж ба тэд энэ харьцаагаа барихаар төлөвлөж байгааг шинжээчид мэдээлж байна. Угтаа дийлэнх тохиолдолд АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд ерөнхийлөгчийн эсрэг намынхан ялалт байгуулж, инфляцын асуудлыг ч Америкчууд үүнтэй холбож ярих тохиолдол бий. Гэвч энэ удаа сүүлийн зуун жилийн дөрөв дэх “амжилттай” завсрын сонгууль болж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Учир нь ерөнхийлөгчийн нам 20 -иод жилийн дараа сенатад давамгайлж байгаа юм.
Ингэснээр Жо Байдены цаашдын амлалт, шийдвэр зэргийг дээд танхимаас батлахад саадгүй байна гэсэн үг. Нэн ялангуяа, БНХАУ, Украины асуудал дээр энэ нь илүү мэдрэгдэнэ гэж шинжээчид мөн хэлж байна.
Харин бүгд найрамдахчуудын хувьд үр хөндөлтийн асуудал дээр хэт туйлширч, ерөнхийлөгч асан Д.Трамптай хэт ойр хамтран ажилласан нь дээд танхимд суудлаа алдахад нөлөөллөө гэж олон нийт үзэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: CNN