Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах D хэсгийн тоглолтууд Монголд үргэлжилсээр. Тэмцээний шилдгийг шалгаруулах санал асуулгын D хэсгийг Монголын шигшээ багийн ахлагч Т.Санчир тэргүүлж байна.
Тэрбээр 36.888 саналаар бусад тоглогчдыг тасархай тэргүүлж байгаа бол Монголын багийн өөр нэг тоглогч болох А.Энхбаясгалан удаалж байна.
Гуравдугаарт Малайзын тамирчин Тин Чун Хон бичигдэж байгаа юм.
Хэдхэн мөчийн дараа Монголын шигшээ Тайландын багтай тоглох гэж байна. Тэдний аль хожсон нь D хэсгийг тэргүүлнэ.