Японы Хууль зүйн сайд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, огцорлоо. Тэрбээр өөрийн албан тушаалыг үл тоомсорлосон мэдэгдэл хийсэн гэж буруутгасан байна. Ясухиро Ханаши энэ албан тушаалд өнгөрсөн наймдугаар сард томилогдсон бөгөөд Лхагва гарагт болсон улс төрийн уулзалтын үеэр “Хууль зүйн сайд гэдэг үнэндээ жижиг албан тушаал. Цаазын ялыг гүйцэтгэх шийдвэр дээр тамга дарж, тэр нь мэдээллийн хөтөлбөрөөр гардаг төдий” гэж хэлсэн байна.
Улмаар, түүнийг олон нийт буруутгаж, улмаар баасан гарагт ажaлаа өгөх хүсэлтээ гаргажээ. Энэ үеэрээ “Цаазын ялын тухай хөнгөн хуумгай хандаж, олон нийтийн бухимдуулсандаа уучлалт хүсье” гэжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Кишида Фүмио “Эв нэгдлийн сүм”-тэй холбогдсон өөр нэгэн сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү үүнээс удалгүй дахин нэг сайдаа огцруулж байна. Японы хэвлэлүүд Засгийн газрын гишүүдийн олон нийтийн дэмжлэгийн үнэлгээ буурсныг мэдээлж байнаа юм.
Эх сурвалж: Japan Times