УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцсэн. УИХ дахь АН-ын бүлгээс нүүрсний гэрээтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлага Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, гэрээний бүх мэдээлэл, нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох шаардлагыг ч өглөө. МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд эрх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласандаа хүрэхгүй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд бид авлига, албан тушаалын хэргээр 35 байраар ухарлаа. Төрийн хэмнэлтийн хууль баталсан ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон. Авлига цэцэглэсэн байна. Авлигад 49, концесст 13, Хөгжлийн банканд 6 гишүүний нэр дуулдлаа. Нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна” гэлээ.