
АСЕАН-ы орнууд Камбожид болсон дээд хэмжээний уулзалтад өнгөрсөн долоо хоногт оролцсон. Энэ үеэр болсон үдэшлэгт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын ерөнхийлөгч болон түүний эхнэр, тэргүүн хатагтайтай хамт авхуулсан зураг олны анхааралд өртжээ.
Тодруулбал, тэргүүн хатагтай Жо Байденыг сугадсан нь нэг талаас ёс суртахуунгүй, нөгөө талаас хоёр талын харилцаа сайн байгааг илтгэж байна гэж хэвлэлүүд онцолж байна. Есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены талаар “ёжилж” хэлсэн үг БНСУ-ын телевизэд бичигдэж, улмаар Youtube дээр 4 сая үзэлтийн хандалт авсан.
Харин энэ удаа тэд уулзмагцаа ихэд уриалгахан байж, зургаа авхуулсан нь талуудын хооронд ямар нэг сөрөг дурсамж үлдээгүйг харуулж байна гэж хэвлэлүүд мөн таамаглаж байгаа юм. Түүнчлэн БНСУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Ким Кён Хи нар Японы ерөнхий сайд Кишида Фүмио-той уулзаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.
SOURCE: YONHAP, KOREATIMES