Истанбул хотын хөл хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг болох Таксим талбайн ойролцоох гудамжид дэлбэрэлт болжээ. Орон нутгийн цагаар ням гарагийн 16:20-д болсон дэлбэрэлтийн улмаас 6 хүн амь үрэгдэж, 81 хүн шархдав.
Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай энэ хэргийг террорист халдлага гэж үзэн, сэжиглэж буй эмэгтэйн талаар мэдэгджээ. Тодруулбал, албаныхны мэдээлснээр тухайн эмэгтэй хэрэг гарсан гудамжид 40 минут орчим сууж байгаад дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө явсан байна.
Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэрэг үйлдсэн хүнийг заавал шийтгэнэ хэмээн мэдэгдэж, террорисм Турк улсад мэдрэгдэж эхэллээ хэмээн сэрэмжлүүлжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар тэр хавьд дэлгүүр хэсч явсан, интернет кафегаар үйлчлүүлж байсан гэх мэт маш олон хүнд бараг л чих дүлийрэм чанга чимээ сонстож, хар утаа гарсан гэнэ.
Түүнчлэн Таксимын ойр хавь шиг ийм чимээтэй, хөл хөдөлгөөн ихтэй газруудаар иргэд цаашид явахаас эмээж байгаа талаар AFP газар дээрээс нь сурвалжилжээ. Энэ хэрэгт дэлхийн олон орон, тухайлбал, АНУ, Франц, Украин, Пакистан, Итали, Грек улсуудын удирдагчид, албаныхан харамсч буйгаа илэрхийлсээр байна.
SOURCE: BBC, AFP