Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
"Зүрх мартахгүй" төслийн багийн ахлагч, зүрхний эмч Б.Болдсайхан арваннэгдүгээр сарын 18-24-нд Японы Токио хотод очиж, хавдрын нэг төрлийн шинжилгээ өгөхөөр болжээ.
Тэрбээр энэ үеэрээ "Toby hotel" буудалд байрлан, Токио хавьд амьдарч буй, эрүүл мэндийн даатгалгүй, өвчин зовиуртай байгаа монголчуудад үнэгүй үзлэг хийн, зөвлөгөө өгөхөөр болжээ.
Б.Болдсайхан эмч энэ талаараа “Япон, Солонгос, АНУ, Европоос олон монголчууд мессежээр зөвлөгөө авдаг, ялангуяа даатгалгүй хүмүүс. Би өөрөө Токио их сургуулийн эмнэлэгт хавдрын нэг шинжилгээ хийлгэх юм. Зүгээр суухаар 2-3 хүн ч болтугай үзээд туслачихвал гэж санаад ( жич: над ямар нэг тусламж огт хэрэггүй, бүгдийг төлөвлөөд захиалсан)" гэж нийтэлжээ.