Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийн сүүлчийн тоглолтууд өнөөдөр болно.
Монголын шигшээ баг эхний гурван тоглолтдоо Малайз, Таити, Вьетнамын багийг хожин, дараагийн шатанд өрсөлдөх болзлоо хангаад буй. Азийн аваргын эхний шатанд есөн жилийн дараа оролцож буй Монголын шигшээ өнөөдөр Тайландын багтай тоглоно. Тэднийг хожвол хэсгээсээ нэгээр гарах болзол хангана.