Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Бишкек-2022” самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Кыргызстан улсад үргэлжилж байна.
Байлдааны самбо бөхийн төрлийн 58 кг-ын жинд ОУХМ Гантөмөрийн Баяндүүрэн дэлхийн аварга боллоо. БНСУ, Казахстан, Узбекистаны тамирчдыг ялж, алтан медаль хүртсэн тэрбээр 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль авч байв. Энэ удаа амжилтаа ахиулж, дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүллээ.
Ингэснээр Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхөөр дэлхийн аваргад түрүүлсэн гурав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө С.Орхонбаатар, Б.Дамланпүрэв нар дэлхийн аварга болж байв.