Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амманд боллоо. Тэмцээнд Иран, Ирак, Япон, Казахстан, БНСУ, Монгол, Филиппин, Сири, Тайвань, АНЭУ, Узбекистан, Вьетнам зэрэг 27 орны 267 боксчин өрсөлдсөв. Манай улсаас Азийн аваргад эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин өрсөлдснөөс хоёр мөнгө, найман хүрэл, 10 медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Баярхүүгийн Буяндалай, эмэгтэйчүүдийн 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ нар мөнгөн медаль авч, Азийн дэд аварга боллоо.
Эрэгтэйчүүдийн 51 кг-д Хархүүгийн Энхмандах, 57 кг-д Гантөмөрийн Лундаа, 67 кг-д Баатарсүхийн Чинзориг, 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Оюунцэцэгийн Есүгэн, 63 кг-д Уранбилэгийн Шинэцэцэг, 70 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.
Манай боксчид өнөөдөр эх орондоо ирлээ.