Японд цар тахлын найм дахь давлагаа эхэлж байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн том, сөрөг нөлөө ихтэй давлагаа байх болно гэж шинжээчид анхаарууллаа. Тодруулбал, 8-р сард буюу өмнөх давлагааны үеэр өдөрт 260 мянган тохиолдол илэрдэг байснаас ч илүү хор хохирол учирна гэж эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд хэлжээ.
Одоогоор Японд халдварын тохиолдол долоо хоногт 40 хувиар өсөөд байна. Түүнчлэн газарзүйн байрлал, халуун хүйтнээс болоод дээрх тохиолдлуудын илрэх байдал янз янз байгааг хэвлэлүүд онцолжээ. Эмнэлгийн орны дүүргэлт, ялангуяа 10-19 насны хүмүүсийн дунд нэмэгдэж байгаа бөгөөд хэрэв олон тооны өндөр настнууд вирусийн халдвар авсан тохиолдолд нас баралт нэмэгдэх магадлал өндөр байгаа гэнэ. Тухайлбал, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тооцоогоор 8-р сард нас баралт 12,000-17,000-д хүрчээ. Дунджаас өндөр байгаа энэ нас баралт нь COVID-19-ийн улмаас эсвэл эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа тул хүмүүс эмчилгээнд хамрагдах боломжгүй болсноос болоод нэмэгдсэнтэй холбоотой гэж тус хүрээлэнгээс мэдэгджээ.
Эх сурвалж: JAPAN TIMES