“Friends” цувралын од Женнифер Аннистоныг тойрсон хүүхэдтэй болох эсэх тухай асуудал олон жилийн турш шүтэн бишрэгчдийнх нь дунд яригдаж, анхаарал татаж ирсэн. Харин жүжигчин бүсгүй саяхан Allure сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар анх удаа хуваалцжээ. Тэрээр олон жилийн өмнө үр шилжүүлэн суулгах мэс засалд орсон тухай, энэ нь түүний амьдралын хамгийн хүнд хэцүү үе байсан тухай ам нээжээ. “Хүүхэдтэй болох бүх л аргыг би туршсан. Мэс засал, хятад цай гэх мэт. Амьдралын минь хамгийн хэцүү үе байсан гэж хэлэхэд болно. Бурхан амжилттай яваа эмэгтэйг хүүхэдтэй болохыг зөвшөөрөөгүй юм байлгүй дээ” гэж хэлжээ. Женнифер хоёр удаа гэрлэж байсан бөгөөд ээж байхаас илүү карьераа тэргүүнд тавьж байснаа хуваалцсан байна. Түүнчлэн түүний гэрлэлтийн талаарх олон эргэлзээ, асуултад хариу өгчээ. Тодруулбал “Хүүхэдтэй болж чадаагүй болохоор нөхөр маань намайг орхисон гэдэг худлаа. Одоо надад нуух юу ч байхгүй. Энэ бүх хэл амыг би тоохоо больсон. Эс бөгөөс маш аймхай, эмзэг нэгэн болох байсан биз” гэж олон жил түүнийг дагасан цуу яриаг намжаалаа. Өдгөө 52 настай жүжигчин бүсгүй дахин хайртай учрах эсэхтээ өөдрөг бодолтой байдгаа хэлж, хүнд өдрийн дараа хэн нэгэнд тэврүүлэхээс хэн ч татгалзахгүй тухай илэрхийлжээ.
Эх сурвалж: ELLE