АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгогдсоноосоо хойш анх удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах гэж байна. Удаан хүлээлт үүсгэсэн уулзалт дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн харилцаа хурцадсан үед болох гэж байна. БНХАУ Тайванийг өөрийн нэг хэсэг гэдгийг мэдэгдэж, мөн Азид нөлөөллөө тэлж буй. Харин АНУ хариу арга хэмжээ болгож технологийн хязгаарлалт тавьсан. Энэ талаар Ж.Байден пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид Тайванийг ярилцана… мөн түүнтэй ярилцахдаа миний юу хийхийг хүсч байгаагаа … бидний улаан шугамууд чухам юу болохыг тодорхой болгоно гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлэв. Цагаан ордон энэ уулзалтыг болно гэдгийг баталгаажуулсан юм.
Ингэснээр тэд "бие биетэйгээ зөрчилдөж байгаа эсэхээ тодорхойлж, хэрвээ зөрчилдөж байгаа бол үүнийг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох боломжтой" гэж Ж.Байден үзэж буйгаа илэрхийлжээ.Гэсэн хэдий ч тэрээр АНУ-ын Тайванийн бодлогын талаар "ямар нэгэн буулт хийх" хүсэлгүй байгаагаа нэмж хэлсэн. Ж.Байден нь өмнөх ерөнхийлөгчидтэй харьцуулахад, БНХАУ-ын аливаа дайралтын эсрэг Тайванийг хамгаална гэдгээ удаа дараалан мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC