Украины Херьсон мужаас Оросын арми цэргээ татлаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгдсэн нь дайн эхэлснээс хойших Москвагийн хувьд хамгийн том бүтэлгүйтлийн нэг боллоо гэж шинжээчид үзэж байна. Украины цэргүүд нийслэл Херьсон хотод нэвтэрч, оршин суугчид төв талбайд бөөгнөрч, Украины төрийн далбааг намируулж байна гэж CNN мэдээллээ. Мөн Днепр мөрний гол гүүр эвдэрсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москвагийн өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг болох Херьсон муж нь Оросын нэг хэсэг хэвээр байна гэж мэдэгдсэн. Украин хэдий ийнхүү өөртөө улам давуу талыг бий болгосон ч ОХУ-ын цэргүүд хотыг бөмбөгдөж, голын үргэлжлүүлэн цохилт өгөх болно гэдгийг ерөнхийлөгч Володимир Зеленский сануулж, цэргүүд нь болгоомжтой урагшлах болно гэж анхаарууллаа. Түүнчлэн тэрээр баасан гарагийг Украины хувьд түүхэн өдөр боллоо хэмээн зарлаад байна.
Эх сурвалж: CNN