Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Ирэх онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Тодруулбал, 3,5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар 2023 оны төсвийн тухай хуульд тусгалаа. Энэ санал төсвийн хэлэлцүүлгийн шатанд шүүмжлэлд өртөж байсан ч ийнхүү хэвээр батлагдлаа. Төр илүү хөдөлмөрлөсөн иргэдээ ялгаварлаж, хүүхдүүдээ алагчилж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг алхам хэмээн шүүмжилж байсан юм.