“Номин” сүлжээ дэлгүүр буюу "Номин тав трейд" компанийг 6,9 тэрбум төгрөгөөр торгосон талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал “Оргил супермаркетад 3650 төгрөгөөр борлуулагддаг ундааг Номин сүлжээ дэлгүүрт 3900 төгрөгийн үнэтэй зарж байгааг мэдсэн иргэн дэлгүүрт гомдол гаргажээ. Гэтэл Номин супермаркетийн удирдлагууд Оргил худалдааны төв рүү холбогдож, ундааны үнийг нь өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүрийн доод үнийг тогтоож байгаа нь тодорхой боллоо гэж ШӨХТГ-аас мэдээллээ. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Номин сүлжээ дэлгүүр хямд үнэтэй хэмээн маркетинг хийдэг. Гэвч бусад дэлгүүрийг манайхаас хямд үнэтэй бараа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийж байгааг нь тогтоосон" гэсэн юм.
ШӨХТГ-аас “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Номин сүлжээ дэлгүүрийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,9 тэрбум төгрөгөөр торгожээ.