Оросын цэргүүд Херьсон хотоос ухарч байгааг байлдааны командлагч Сергей Суровикин батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-д хэлсэн. Тэрээр Херьсоны байлдаан хүнд байгааг онцолж, цаашдын нүүдэл Оросын армийн тактикаас хамаарна гэдгийг хэлж, ингэснээр олон цэргийнхээ амийг аварч байгаа тухай сануулжээ. Сергей Шойгу командлагчийн үгийг зөвшөөрч, цэргүүд ухрах тушаалыг өгсөн. Үүнийг Украины талын ялалт гэж харж байгаа өнцөг олон байгаа ч “занга” гэж харж байгаа хэсэг мөн байна. Тухайлбал, Украйны цэргийн шинжээч Олех Жданов Оросын арми ухарч байгаа нь Украины цэргүүдэд хавх тавьж, их хэмжээний хохирол учруулах урхинаас өөр зүйл биш гэж үзэж байна. Тэрээр энгийн иргэдийн дүрд хувирсан Оросын арми Украины цэргийн албан хаагчид руу буудахын тулд Херьсон хотын оршин суугчдын хороололд байрлаж байгаа гэж хүртэл мэдэгдсэн юм.Украины дээд албан тушаалтнууд ч мөн адил болгоомжилж байна.
Ерөнхийлөгчийн туслах Михайло Подоляк лхагва гарагт телевизээр хэлсэн үгэндээ “Украины далбаа Херьсоны дээгүүр мандахаас нааш Оросын арми ухарсан гэж ярих нь утгагүй” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: AL JAZEERA