Ардчилсан Намын удирдлагууд ирэх оны төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв алдагдалтай байсныг хэлж, энэ байдал 2023 онд үргэлжлэхээр байна гэж ярилаа.
Энэ талаа УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ачааны хүндийг иргэд үүрч байна. Сүүлийн жилүүдэд музей, тэвчиж болох байсан зардлаа бид танаагүй. Монгол Улс 2023 онд 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нэг доллар 1700 нэгжтэй тэнцэж байгааг харуулж байсан. Гэтэл өнөөдөр долларын албан ханш 3400 төгрөг болсон байна.
Хоёр иргэний нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо.Үүнээс гадна маш их мөнгө зарцуулсан, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд төсөвт байгааг АН эсэргүүцэж байна. АН-аас үнийн өсөлтийг багасгах, ам, долларын ханшийг буулгах, ажилгүйдлийг бууруулах шаардлагыг тавьсан. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй.
Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байна" гэв.