Таранэ Алидоости бол Ираны хамгийн нэр нөлөө бүхий жүжигчдийн нэг. Тэрээр гивлүүрээ авч, өөрийн зургийг цахим сүлжээнд нийтэлснээр тэмцлийн нэг хэсэг гэдгээ илэрхийлжээ. 22 настай Махса Амини хэмээх курд эмэгтэй гивлүүр буруу зүүсэн гэх шалтгаанаас болж ёс суртахууны цагдаа нарт саатуулагдсан үедээ амиа алдсан. Түүний үхэл улс орон даяар зөвхөн эмэгтэйчүүдийн төлөөх ч бус дарангуйллын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал болж хувирсан юм.
Ийнхүү жагсагчдын эгнээнд жүжигчин бүсгүй нэгдэж байгаа гэдгээ илэрхийлж, инстаграм хаягтаа оруулсан зургийнхаа дор курд хэлээр “Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө” гэж бичжээ. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин бүсгүй эх орноосоо явахгүй, “юу ч болж байсан” үлдэнэ гэдгээ хэлсэн.
Тэрээр мөн ажлаа хийхээ больж, тэмцлийн үеэр амь үрэгдсэн эсвэл баривчлагдсан хүмүүсийн ар гэрт тусална гэжээ. Түүний тоглосон “The Salesman” кино 2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос “шилдэг гадаад хэл дээрх бүтээл” номинацын эзэн болж байсан юм.
SOURCE: THE GUARDIAN