БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийн хоолойн нөхцөл байдал тайван биш байгаа тул ардын чөлөөлөх армийг байлдаанд бэлэн байхыг сануулсан гэж коммунист намаас хэлснийг эх сурвалж мэдээлжээ. Тэрээр армийн цэргүүдтэй уулзахаар очихдоо дүрэмт хувцас өмсөж, зургаа авхуулсан нь People’s Daily сонины эхний нүүрэнд гарсан юм.
Дээрх асуудлаар Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын үеэр “аянга нүүрлэх гэж байна” гэж хэлсэн удаатай. Тиймээс цэргүүдийг дайнд бэлэн байлгахын тулд бэлтгэл сургуулилтдаа онцгой ач холбогдол өгөх тухай сануулсан байна. Тодруулбал, түүнийг “Бүх эрч хүчээ байлдахад зарцуул, ялна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ ханга” гэж хэлсэн тухай эх сурвалж мэдээлснийг The Guardian сэтгүүл онцолжээ.
Ши Жиньпин засгийн эрхийг 2013 онд авсны дараа, мөн 2017 онд цэргүүдэд хандан ижил төстэй үг хэлж байсан ч энэ удаа түүний үгийн сүр хүч нэмэгдсэн гэж хэвлэлүүд толорхойлж байна. Энэ нь АНУ-д сануулга өгөх зорилготой гэж шинжээчид мөн харж байгаа юм.
SOURCE: THE GUARDIAN