Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Пара жүдо бөхийн ДАШТ Азарбейжан улсын нийслэл Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлагад есөн тамирчин өрсөлдсөнөөс J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
Пара жүдогийн шигшээ долоон тамирчинтай ба Л.Туруунаа шигшээ багт багтаагүй тул хувиасаа зардал гаргаад дэлхийн аваргад барилджээ. Энэ тэмцээнд 41 орны нийт 241 тамирчин өрсөлдөж байна.