БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн болон орон нутгийн өмчимт Төрийн болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн газрын тооллогын дүнг нэгтгэсэн талаар мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээню төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургууль байна. Эдгээр боловсролын байгууллагуудад тооллого хийлээ. 2015 оноос өмнөх үеийн мэдээлэл байдаггүй юм байна. Ихэнх сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн. Өөрөөр хэлбэл, ихэнх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулжсан. Мөн СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн асуудал ч гарсан.
Төрийн өмчийн газрыг хувийн өмчид шилжүүлсэн бол эрхийг нь цуцалж, хохирлыг төлүүлэх арга хэмжээ авч ажиллана. Төрийн өмчийн газар дээр баригдсан, гарааш, спорт зэргийг дахин төлөвлөнө” гэлээ.