УИХ-ын гишүүн Ш.Адьяа өнөөдөр /2022.11.09/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Тэрбээр энэ тухай ярихдаа “Төр ард иргэдийн үндсэн хуульд заасан эрхийг нь эдүүлэх ёстой. Үндсэн хуулийн 6,16,19 дүгээр зүйлд заасан эрхүүдийн асуудлыг монголын төр эхлээд шийдэх ёстой. Ингэж байж том бүтээн байгуулалт урагшилна. Энэ ч үүднээс нөлөөллийн бүсэд байгаа 1500 иргэн тус бүр нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн тусламж олгох хуулийн төсөл өргөн барьж байна. Энэ мөнгийг улсын төсвөөс шийдэх боломжгүй. Тиймээс зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээс гаргах боломжтой гэж харж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС барихдаа 288 сая америк долларын санхүүжилт баталсан. Үүнээс 261 сая америк долларыг бүтээн байгуулалтад зарцуулахаарбайна. Үлдэгдэл 17 сая америк долларыг нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд нөхөн олговор байдлаар олгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол төрийн үүрэг юм. Сум орондоо, тухайн бүсэд олон жил амьдарсан малчид төрөөс амьдралын баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна. УИХ энэ хуулийн төслийг дэмжэих ёстой .Том төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийнхээ эрхийг хамгаалж, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг биелүүлэх ёстой.
Ирэх оны төсөвт иргэдэд 15 сая төгрөг олгохоор тусгаж байна. Энэ мөнгө нөлөөллийн бүсэд байгаа иргэнд амьдралын баталгаа болж чадахгүй. 5 ам бүлтэй айлд 150 сая төгрөгийн нөхөн олговор олгож байж баталгаа хангадана. Төсөл урагшилна. 15 саяыг аваад амьдрал нь яах юм. Анхнаасаа төслийнхөн нөлөөллийн бүсийн асуудлыг буруу тооцоолсон байсан. Ховд Мянгад сумын нөлөөллийн бүсийн иргэдийн асуудлыг орхигдуулсан байсан. Иргэдийн амьдрах эрхийг хангаж байж энэ асуудлыг шийдэх ёстой юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.