Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Усанд орж байхдаа тогонд цохиулж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, улмаар цахилгаанд цохиулсан байна.
Иргэд эрсдэлтэй алхам хийсний улмаас цахилгаанд цохиулах тохиолдол нэмэгдэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.