Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаа.
Тодруулбал, Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдэд тусламж үзүүлжээ.
Иймд зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар