"No War" хөдөлгөөн өрнүүлж байсан залуусыг Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн нэр хүндэд халдсан, төрийн тусгай хамгаалалттай обьектэд гар утасны бичлэг хийсэн зэрэг үндэслэлээр буруутган шалгаж байсан. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр болж, Эрүүгийн хуулийн 23.1 13.14 заалтыг үндэслэн шүүхээс жагсаал зохион байгуулсан таван иргэнийг амьдран сууж байгаа дүүргээсээ гарах эрхийг хассан буюу зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Тодруулбал, С.Эрдэнийн хүү Э.Одбаярт зорчих эрхийг 19 сараар хязгаарлаж, харьяа дүүргээсээ гарахыг хоригложээ.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 18 цаг 30 минутад хэвлэлийн бага хурал хийхээр товлоод байна. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.