“Эрдэнэс тавантолгой” компани өнөөдөр /2022.11.08/ мэдээлэл өглөө. Тус компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат “Эхний ээлжинд бид компанийн мэдээллийг ил тод болгож байна. Энэ хүрээнд уурхайгаас ачиж гарсан нүүрс Цагаан хаданд бууж, цааш хилээр хэрхэн гарч байгааг нээлттэй унших боломж олгохоор зорьж байна.
Мөн офтек гэрээний талаар хүмүүс мэдээлэл авах сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн офтек гэрээ байна. Офтек гэрээ гэж ирээдүйд үйлдэрлэх бараа бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулж, санхүүжилт авахыг хэлдэг. Өнөөдрийн байдлаар, тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, газрын тос дамжуулах хоолой барих төсөл юм” гэлээ. Эдгээр дөрвөн гэрээний хоёр нь нууцын зэрэглэлтэй. Нэг нь маш мууц, нөгөө нь нууцын зэрэглэлтэй” гэлээ.