Эрдэс бодис, витамин дутагдсанаас шалтгаалан хэт их ядрах, бухимдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Урьдчилан сэргийлэх байдлаар гурван сар тутамд эрдэс бодисын шинжилгээг хийлгэж байх шаардлагатай байдаг. Эрдэс бодисын хэмжээгээ хэрхэн тэнцвэртэй байлгах талаар “Stellar” үс, арьс гоо заслын эмнэлгийн их эмч Ц.Ганбатаас тодрууллаа.
Эрдэс бодис дутагдсан үед ямар шинж тэмдэг түгээмэл илэрдэг вэ?
Эрдсийн дутагдал нь эрхтэн системд үзүүлж байгаа нөлөөллөөс шалтгаалан харьцангуй өөр шинж тэмдгүүд илэрдэг. Нийтлэг ядрах, нойргүйдэх, хөдөлгөөний идэвх сулрах, ажлын бүтээмж буурах, уурлаж, бухимдах, стресстэх зэрэг эрхтэн системийг хамарсан олон төрлийн шинж тэмдгүүд илэрч байдаг. Ихэнх хүмүүс “Би маш их ядраад байна, ажлын бүтээмж багасаад, нойргүйдээд байна. Эмнэлгээр яваад үзүүлэхэд бүх зүйл зүгээр байна” гэдэг. Энэ нь эрдэс, шим тэжээлийн дутагдалтай байгааг илтгэнэ.
Эрдэс бодис дутагдахаас гадна илүүдэх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд ямар сөрөг үр дагавартай вэ?
Хүний бие махбодь бүтэн шүүх тогтолцоотой учраас биед байгаа илүүдэл зүйлсийг гадагшлуулдаг. Гэхдээ хэт их илүүдэж, цусан дотор байгаад байвал жишээлбэл, хүн маш их хэмжээний кальци өдөр тутамдаа аваад байвал цуснаас бай эрхтэн рүү витамин Д хангалтгүй байх үедээ өөр газар очоод, ясны ургалт хэвлийн хөндийн эрхтнүүдийн шохоожилт зэрэг бусад төрлийн эмгэгүүдийг үүсгэж байдаг. Илүүдвэл аливаа бүх зүйлс хортой.
So check аппаратаар хийж байгаа эрдсийн шинжилгээ нь ямар давуу тал, онцлогтой вэ?
Энэ шинжилгээ нь 100 хувь таны өөрийн цэвэр үзүүлэлтийг гаргаж ирнэ. Таны бие махбодод, өнөөдрийн биеийн жин болон насанд тохирсон эрдсийн үзүүлэлт алдагдалтай байна уу, илүүдэлтэй байна уу, хэвийн байна уу гэсэн үзүүлэлт гаргана. 1-3 минутын дотор хариу нь гардаг. Хоёр наснаас дээш бүх хүн үйлчлүүлэх боломжтой. Богино хугацаанд лабораторийн шинжилгээтэй ижил үр дүнгээр олон үзүүлэлтийг үзэх боломжтойгоороо онцлог.
Энэ шинжилгээг лабораторт цусаар авдаг шүү дээ. Энэ аппаратаар авч байгаа нь яг юугаараа давуу талтай вэ?
Лабораторийн шинжилгээнээс хэвийн үр дүн хараад, хүн өөрийгөө 100 хувь эрүүл гэхэд өрөөсгөл ойлголт гарч болно. Жишээлбэл, хүний цусан дахь кальцийн хэмжээ байна. Тархи, зүрх, судасны хэмжээг хэвийн хангахын тулд хүний биед кальци дутагдаад ирэхэд ясанд байгаа кальцийг цус руу маш идэвхтэй зөөвөрлөж байдаг. Ясанд байгаа кальци цусанд зөөвөрлөгдөөд ирэх үед лабораторийн шинжилгээ өгвөл цусанд байгаа кальци хэвийн гардаг. Энэ үед хүний биед далдуур кальцийн дутагдал буюу ясны сийрэгжилт үүссэн байж болзошгүй. Үүнийг илүү нарийн гаргаж ирдгээрээ давуу талтай.
Шинжилгээгээр ямар ямар үзүүлэлтүүд гарч ирэх вэ?
Хүний биед зонхилон тохиолддог 21 эрдэс минерал, долоон төрлийн витамин, хүнд металлын 15 хордлогыг тооцож, гаргадаг.
Манай улсын нөхцөлд хүнд металлын хордлого маш өндөр байдаг. Агаарын бохирдол их, нүүрсний хэрэглээ өндөр байдагтай холбоотой. Ихэвчлэн хар тугалга гэдэг бодист монголчууд маш их хордож байна. Өвлийн улиралд хар тугалганы ходлого ихэсдэг. Учир нь манай улс, ялангуйяа нийслэлд утаат нүүрсний хэрэглээ өндөр болдог.
Хар тугалганы хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бие махбодод их хэмжээний хортой бодис хуримтлагдаж байвал витамин Е зохих хэмжээнд авч байх ёстой. Энэ нь бодисын солилцоонд байгаа хортой бодисыг маш хүчтэй гадагшлуулдаг. B-ийн төрлийн витамин зохих тунгаар нь хэрэглэх хэрэгтэй.
Хар тугалганы хордлого нь тархи, мэдрэлийн үйл ажиллагааг маш хүчтэй хордуулдаг. Танин мэдэхүй, сэтгэн бодох чадвар, IQ-г маш хүчтэй унагааж байдаг. Хүүхдийн сэтгэн бодох чадварт хүчтэй нөлөөлнө. Тиймээс B-ийн төрлийн витамин давамгай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Үүнд, үрт тарианууд байж болно.
Эрдсийн шинжилгээ өгөхгүй удаан явбал ямар сөрөг үр дагавартай вэ?
Оношлуулахгүй удаан явбал маш олон тооны эмгэгүүд үүсэж, өвчлөл ихэснэ. Монголд чихрийн шижин өвчин хамгийн их тохиолдож байна. Эрдэс, шим тэжээлийн дутагдлууд их явагдаж байна. Монголчууд макро эрдэс хангалттай авдаг ч микро шим тэжээл маш хангалтгүй байна. Улирлын чанартай хооллодог. Нүүдэлчин соёлоос суурьшмал болсонтой холбоотойгоор зөв хоолны соёл байхгүй. Тиймээ янз бүрийн өвчлөл ихэссэн байна.
Эрдсийн шинжилгээг ямар давтамжаар өгөх ёстой вэ?
Олон улсад гурван сар тутамд эрдсийн шинжилгээ өгч, хянуулж байх шаардлагатай гэж үздэг. So check шинжилгээний хувьд эмчилгээ төлөвлөөд нэг сарын зайтай урьдчилсан сэргийлэх шинжилгээ өгөх боломжтой.
Манай улсад хүнд металлын хордлого их байна гэж байсан. Энэ нь юунаас үүсдэг вэ?
Хүн агаар, ус, идэж байгаа хоол зэрэг хүрээлэн буй бүх зүйлээс хордлого авдаг. Биед бодисын солилцоо хэвийн төвшинд явагдаж байвал түүнийгээ зохих хэмжээд гадагшлуулдаг. Эрдэс болон витамины алдагдлууд үүсвэл хүнд металлын хордлогууд их хэмжээтэй үлдэж, гадагшлуулж чадахгүй хуримтлагддаг. Хордохгүй хүн гэж байхгүй. Аль ч насны бүх хүн хордож байдаг.
Хүнд металлын хэд хэдэн түгээмэл тохиолдол байна. Жишээлбэл, монголчуудын фэйсбүүкийн хэрэглээ өндөр байна. Тиймээс дэлгэцээс авч байгаа цацраг идэвхит хордлогууд маш их хэмжээтэй байдаг.
Мөн хөнгөн цагааны хордлого монголчуудад маш өндөр байна. Хөнгөн цагаан тогоо, кастрол, аяга, халбага маш их байлаа. Энэ нь цусан дотор ихсээд ирэхээр тархины эдийн гэмтэл буюу зөнөгрөл өвчнийг бий болгодог гэдгийг олон улсад баталсан байна. Хөнгөн цагаанаас та хэр хэмжээгээр хордож байна вэ гэдгээ оношлуулах хэрэгтэй.
Бас монголчуудын уламжлалтай холбоотой мөнгө гэдэг элемент нь хүнд металл юм. Үүний давуу тал нь бактери, мөөгөнцрийг устгаж байдаг боловч хүнд мөнгөний хэрэглээ ихэссэн тохиолдолд уушгины болон амьсгалын замын өвчлөлтүүд, арьсан дээрх идээт үрэвслүүдийг бий болгодог. Мөнгөн аяга хэрэглэх нь давуу талтай боловч нөгөө талдаа сөрөг талтай байдаг. Хүнд хордлого үүсгэх зүйлс манай улсад маш их байна. Тиймээс үүнийгээ оношлуулж, урьдчилан сэргийлэн, эмчилгээ хийлгээрэй.
Эрдэс бодисын хэмжээгээ тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
Эрдэс минералаар баялаг хоол, хүнс хэрэглэх шаардлагатай. Хоол хүнсээр авч чадахгүй зүйлсээ нэмэлтэр заавал авч байх шаардлагатай. Хоногт хэрэгцээтэй усыг өөрийн биед тохируулан, зөв цагаар ууж хэвших хэрэгтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, зөв цагт унтаж амарч байх шаардлагатай зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлнө.
Ярилцсанд баярлалаа.