Apple iPhone 14 загвартаа томоохон бооцоо тавьсан. Нэн ялангуяа, бусад загваруудаас ялгааг нь нэмэгдүүлэхийн тулд Pro загваруудад хамгийн том шинэчлэлтийг хийж, үнэ нь стандарт загваруудын борлуулалтыг үргэлжлүүлнэ гэж найдаж байсан. Гэвч энэ нь санасан хэмжээнд хүрсэнгүй гэж Forbes, Bloomberg онцоллоо.
Томоохон зах зээлийн тайлан мэдээлэлд iPhone 14 болон iPhone 14 Plus загваруудын борлуулалт хүлээлтээс доогуур байна гэж дурдсан байна. Тодруулбал, сүүлийн загварууд нь iPhone SE3 болон iPhone 13 Mini-ээс бага хэмжээгээр зарагдаж байгаа юм. Борлуулалт тааруу байсан тул Apple компани Plus-ыг илүү борлуулахын тулд Mini загварыг нь цуцалсан билээ.
Цаашилбал, iPhone 14 Plus-ийн үйлдвэрлэлийг түр зогсоосон байна. Apple-ийн нөлөө бүхий шинжээч Мин-Чи Куо өөрийн блогтоо iPhone 14 болон iPhone 14 Plus-ийн борлуулалт "муу" байгааг дүгнээд, "Apple-ийн стандарт загваруудад зориулсан бүтээгдэхүүнийг сегментчилэх стратеги энэ жил бүтэлгүйтлээ" гэж бичсэн байна.
Эх сурвалж: FORBES