
"Facebook"-ийн толгой компани болох Meta олон мянган ажилчдаа цомхотгох гэж байна. Өнгөрсөн сард дэлхийн эдийн засгийн хямралын улмаас компанийн зах зээлийн үнэлгээ 80 тэрбум ам.доллараар унасан тул ийм шийдэлд хүрсэн гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Ням гарагт Wall Street Journal мэдээлснээр лхагва гарагт зарлах цомхотголд дэлхийн хэмжээнд Meta-гийн 87 мянган ажилчид өртөнө гэж онцолжээ.Meta-гаас энэ мэдээллийг батлаагүй байгаа боловч хэвлэлийн төлөөлөгч нь тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн өнгөрсөн сарын сүүлээр хийсэн тайлбарыг онцолсон байна. Тодруулбал, "2023 онд бид хөрөнгө оруулалтаа цөөн тооны тэргүүлэх ач холбогдол бүхий өсөлтийн салбарт төвлөрүүлэх болно. Энэ нь дараа жил гэхэд зарим багууд өсөж дэвжих ч бусад багууд байрандаа л байна, эсвэл байхгүй болно гэсэн үг” гэжээ. Зукерберг компанийхаа гол анхаарах цэгийг Instagram Reels, сурталчилгаа болон түүний метаверс хайгуулд зориулсан хиймэл оюун ухааныг идэвхжүүлэх ажлуудад чиглэнэ гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: THE GUARDIAN