Киевийн оршин суугчид эрчим хүч бүрэн тасалдвал хотыг орхиход бэлэн байх ёстой гэж хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Оросын агаарын цэргийн хүчин Украины амин чухал дэд бүтцэд цохилт өгсний улмаас олон сая Украинчууд үе үе цахилгаан, усгүй болох нөхцөл байдал үүссэн. Цахилгааны хэт ачааллаас сэргийлж, засвар хийх боломж үүсгэхийн тулд Украины эрх баригчид цахилгааны хязгаарлалт хийх арга хэмжээг мөн авсан.
Украины эрчим хүчний системийн 40 орчим хувь нь ОХУ-ын цахилгаан станц, шугамд хийсэн дайралтаас болж эвдэрч, сүйрээд байгаа юм. Түүнчлэн Украины ерөнхийлөгч В.Зеленский ОХУ эхний ээлжинд бүх хүчээ Украины эрчим хүчний байгууламжид төвлөрүүлж байна гэж сэрэмжлүүлээд байгаа. Харин Киевийн захирагч ОХУ-ыг Украиныг геноцид хийж байна гэж буруутган, “В.Путинд бид хэрэрггүй, түүнд газар нутаг л хэрэгтэй. Тиймээс биднийг устгана” гэж телевизээр дамжуулжээ.
Эх сурвалж: BBC