УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ жилийн тухайд нийт 240 гаруй захидал ирснээс 11 хүүхдийг төсөлд хамруулж, БНСУ руу явуулж, аав ээжтэй нь уулзуулахаар болжээ. УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд “Хүүхдүүдийг гадаадад буй аав ээжтэй нь уулзуулдаг нийгмийн хариуцлагын төслөө хэрэгжүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Дэлхийн өнцөг булан бүрд зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа Монголчуудын тоо 2021 оны байдлаар 195 мянгад хүрсэн. Үүнээс БНСУ-д 50 мянга гаруй монгол иргэн амьдарч байна. Энэ бол бүхэл бүтэн аймагтай тэнцэхүйц тоо. Гадаад байгаа монголчууд олон айл өрхийн амьдралыг авч яваа. Олон хүүхдийн сурч боловсрох үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Гадаадад буй иргэдийн эх орондоо оруулж буй хувь нэмэр ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байна гэх статистик ч байдаг. Гэвч үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх олон боломжоор хязгаарлагдаж байна. БНСУ –д байгаа иргэд визний асуудлаас болоод 10 жилийн дараа л хүүхдүүдтэйгээ уулзаж байна. Учралы баяр төсөл, нэвтрүүлгээрээ дамжуулаад хүүхдүүдийг аав ээжтэйгээ нь уулзуулж элгийг нь дэвтээх, нөгөө талдаа аав ээж нь тэнд ямар хүнд хөдөлмөр эрхэлж, хэрхэн хөдөлмөрлөж байгааг харуулахыг зорьж байна. Олон жилийн дараа аав ээжтэйгээ уулзсан хүүхдүүд илүү их хичээж, хандлага нь өөрлөгддөг” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.