Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр 12 цагаас Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал болох гэж байна. “Улсын төсөв -2023” иргэд хөдөлмөрчдийн цуглааныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулах юм байна. Энэ үеэр иргэдийн цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй байгаа асуудлыг хөндөж, төр засагт үгээ хүргэхээр болжээ. Ялангуяа, ирэх 2023 оны төсөвт иргэдийн цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг бодитоор тусгаж өгөхийг хүсэж байгаа юм байна.