Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 5-ны 21 цагт онцгой байдлын албанд иржээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтдаа гурван настай хүүг эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайж, 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өглөө гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иргэдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна.