Сөүл даяар цугларсан гашуудаж буй хүмүүс цагаан лаа, хар бичгүүдийг барьж, Итэвоны бөөгнөрлийн хохирогч болсон залууст эмгэнэл илэрхийлж, энэ хэрэгт засгийн газрыг буруутгав.
БНСУ-д сүүлийн 10 орчим жилд тохиолдсон хамгийн том эмгэнэлт явдлын дараа олон нийтийн уур бухимдал нэмэгдсээр байгаа тул нийслэл даяар олон мянган хүн жагсаал цуглаан зохион байгуулжээ.
Аравдугаар сарын 29-нд Итэвон хороонд Халлоуины баяр тэмдэглэх үеэр олон хүн бөөгнөрч, дарагдсаны улмаас 156 хүн амиа алдаж, 196 хүн шархадсан билээ.
Долоо хоногийн дараа эрх баригчид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хотын захиргаа, орон нутгийн цагдаа, гал унтраах ангиудад нэгжлэг хийсэн. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол уучлалт гуйж, ирээдүйд олон түмнийг хянах арга хэмжээг сайжруулахаа амласан байна. Түүнчлэн боловсролын системдээ ч энэ төрлийн гамшгаас яаж урьдчилан сэргийлэх тухай нэмэлтээр оруулах болсон юм. Гэвч энэ нь олон нийтийн шударга ёсыг хүссэн хүслийг дүүргэж чадсангүй. Олон улсын тавцанд залуу насны, К-поп имижээрээ алдартай тус улсын хувьд эрх баригчид хүүхэд залуусаа хамгаалж чадаагүй нь маш эмгэнэлтэй үйл явдал гэж жагсагчид илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC